Nokia 1616 - Тэсэрч магадгүй орчин

background image

Тэсэрч магадгүй орчин
Төхөөрөмжөө тэсэрч дэлбэрч болзошгүй агаар

мандалтай ямар ч газар унтрааж бай. Өлгөсөн бүх

зааврыг дагаж мөрд. Ийм газар нэг оч хаяхад л тэсэрч

дэлбэрэх буюу гал гарч хүний биед гэмтэл учруулах буюу

хүний амь насанд ч хүрч болно. Шатахуун дахин

цэнэглэх цэгүүдэд, тухайлбал үйлчилгээний станцын

шатахуун түгээгүүрийн дэргэд төхөөрөмжөө унтрааж

бай. Шатахууны депо, агуулах, түгээлтийн цэгүүд,

химийн үйлдвэр, тэслэх дэлбэлэх ажиллагаа явагдаж

байгаа газрын хязгаарлалтуудыг дагаж мөрд. Тэсэрч

дэлбэрч болзошгүй агаар мандалтай газруудыг гол

төлөв тодорхой тэмдэглэсэн байдаг. Төхөөрөмжөө

унтраахыг зөвлөдөг газруудад тээврийн хэрэгслийн

хөдөлгүүр, усан онгоцны тавцангийн доорхи зай, химийн

бодис дамжуулах, агуулах байгууламж, агаарт химийн

бодис, үр тариа, тоос, металын нунтаг зэрэг мөхлөг

агуулагдаж байдаг газар орно. Энэ төхөөрөмжийг

шингэрүүлсэн хий (пропан, бутан зэрэг) хэрэглэдэг

тээврийн хэрэгслийн ойролцоо хэрэглэхэд аюулгүй

эсэхийг тодорхойлохдоо үйлдвэрлэгчээс нь асууж

тодруулах ёстой.