SIM карт, зайгаа хийх
Энэ утсыг BL-5CB зайтай ашиглах зориулалттай.
Аюулгүй авах. Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс
нь салгаж бай.
1 Хуруугаа төхөөрөмжийн ёроолын хүнхэрт байрлуулаад, арын тагийг
болгоомжтой өргөж, нээ (1).
2 Зайг өргөж ав (2).
3 SIM картаа хий (3). Контактны гадаргыг доош харуулан, SIM картны ташуу
буланг төхөөрөмжийн ёроол руу харуулах ёстой.
4 Зай (4) ба арын тагийг (5, 6, 7) буцааж хий.